Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа.
Category: Бусад
![]()
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхлээд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн Мэргэжлийн албадын нэгдсэн байртай танилцаж, улмаар бүсийн захирагч Д.Батсайхан бүсийн үйл ажиллагаа, цаашид хийгдэх төлөвлөсөн ажлууд, тулгамдаж буй асуудлуудын талаар товч танилцуулгыг хийлээ. Бүсийн мастер төлөвлөгөөнд үндэслэн “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийг боловсруулж, УИХ-ын 2008 оны 41-р тогтоолоор дэмжигдсэн. “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн ажлын явц байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүсийн Ерөнхий менежер Б.Батцэнд танилцуулж, бүтээн байгуулалтын ажил 2012 оны 4-р сарын 01-нээс эхэлж, 2014 оны 7 дугаар сард бүрэн ашиглалтанд өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын явц байдалтай танилцснаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээлэлдээ “Замын–Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа явуулах эрхзүйн орчин бүрдэж, бүсийн нутаг дэвсгэрт бодит ажлууд хийгдсэн нь нэг үеэ бодвол урагшилсан байна. Тус бүсийн ажил эхлэхгүй удаашралтай байна гэж ард, иргэдийн дунд ихээхэн шүүмжлэлтэй байсны гол шалтгаан нь бүсийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулж, бүсийг бүхэлд нь хөгжүүлэх явдал байсан нь ихээхэн хугацааг алдсан байна. Тус бүсийн Захирагчийн ажлын албанаас “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийг санаачлан боловсруулж, УИХ-аас дэмжлэг авч, санхүүжилтэнд хамруулж, бүсийн төв хэсэгт амжилттай хэрэгжүүлж байгаа нь ихээхэн сайшаалтай байна. Иимээс бүсийн дараагийн ээлжийн инженерийн байгууламж, түүний шугам хоолойн ажилд шаардлагатай санхүүжилтийг БНХАУ-ын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлд хамруулах нь зүйтэй юм. Мөн бүсийн үйл ажиллагаа эхлэх үедиргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад газар олголтын асуудлыг ил тод, шударга хуваарилах учиртайг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцолсон.
|
The latest news |

Home page