Захирагчийн мэндчилгээ
"Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн
Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд 1990 онд шилжсэн цагаас хойш тулгамдаж байгаа асуудлууд өдгөө дан ганц төр засгийн шийдвэрт бус дотоод гадаадын бизнес эрхлэгчид, үндэстэн дамнасан корпораци, олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдын итгэлцэл дээр тулгуурлагдаж буй нь манай улсын эдийн засаг эрүүл хөгжиж байгаагийн нэгэн баталгаа юм. Тиймээс ч бид бүхэн ашигтай байрлал, таатай эдийн засгийн нөхцөл дээр тулгуурласан улс орныхоо өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шинэ боломж, гарцыг чөлөөт бүсийг хөгжүүлэх явдал гэж үздэг. Чөлөөт бүс байгуулах үзэл санаа 1995 онд анх тавигдаж улмаар 2002 онд Монгол Улсын "Чөлөөт бүсийн тухай хууль", 2003 онд "Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн эрхзүйн байдлын тухай хууль" тус тус батлагдан гарснаар "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах эхлэл тавигдсан юм. Бид эдийн засгийн чөлөөт бүсийг амжилттай байгуулж чадсан гадаадын орнуудын туршлагыг өөрийн орны онцлог нөхцөлтэй уялдуулан судалсаны үндсэн дээр эхний ээлжинд орчин үеийн шаардлагыг хангасан дэд бүтцийн байгууламж, шугам сүлжээг байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ төсөл БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байна. "Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл"-ийн хүрээнд эхний ээлжийн бүтээн байгуулалтаар манай чөлөөт бүсийн нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь дэд бүтцэд бүрэн хамрагдах болно. 2013 он гэхэд дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдэж, хөрөнгө оруулагчдад бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлэх зорилтыг бид урдаа тавин ажиллаж байна. Чөлөөт бүс байгуулах үйл явцын гэрч нь байж бодит төсөл, бодит боломжинд тулгуурлан бидэнтэй хамтран ажиллахаар зориг шулуудсан эрхэм таньд баярлалаа.
Д.Батсайхан |
Сүүлийн мэдээ |

Нүүр хуудас
“Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч мастер төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлж, 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 187 тоот тогтоолоор батлагдлаа.