Мэргэжлийн хяналтын албаны тухай
"Замын-Үүд" ЭЗЧ бүсийн Мэргэжлийн хяналтын алба
Эрхэм зорилго:
Монгол улсын хууль тогтоомж Олон улсын конвенц, гэрээ хэлэлцээр стандартыг хэрэгжүүлэх, Олон улсын хүний хөл хориот өвчин, мал, амьтаны "А" жагсаалтын гоц халдварт болон халдварт өвчин, ургамлын хорио цээртэй өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал чөлөөт бүсийн хилээр нэвтрэх, өөрийн орон болон гадаад улс оронд дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй үзүүлэлт, шаардлагыг хангуулахад чиглэгдсэн хяналт шалгалтыг бүсийн хяналтын талбайд хэрэгжүүлэх замаар үндэсний аюулгүй байдлыг хангуулахад оршино.
Албаны үндсэн зорилтууд:
- Хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэнд тавих төрийн захиргааны хяналтыг цогц, уялдаатайгаар хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчдын хууль эрхзүйн мэдлэгийг байнга дээшлүүлж, зөрчлийг бууруулах.
- Албаны үйл ажиллагааг хүнд суртал, чирэгдэлгүй, хөнгөн шуурхай байлгах.
- Лабораторийн үйл ажиллагаанд чанарын өөрчлөлт гаргаж бэхжүүлэх арга хэмжээг авах
Үйл ажиллагааны үндсэн зарчмууд:
- Хууль дээдлэх - Гагцхүү хуульд захирагдаж ажиллах.
- Шударга ёсыг хангах - Бүхий л үйл ажиллагаандаа голч, шударга, мэргэжлийн, аливаа үзэл суртлаас ангид байх чиг шугамыг баримтлана.
- Ил тод, бодит байх - Нээлттэй, гагцхүү бодит байдал, баримтад тулгуурласан байх чиглэлийг мөрдлөгө болгоно.
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 45 дугаар тогтоолоор "Замын-Үүд"ЭЗЧБүсэд ажиллах Мэргэжлийн хяналтын алба нь байгуулагдсан
АЛБАНЫ ҮНДСЭН ҮҮРЭГ Чөлөөт бүсийн Мэргэжлийн хяналтын алба нь Монгол Улсын хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журам, стандартын биелэлтэд хяналт, шалгалт хийх замаар нийгмийн эрүүл мэнд, байгаль орчин, үндэсний аюулгүй байдлыг хангуулахад мэргэжлийн хяналтыг чөлөөт бүсийн хэмжээнд хэрэгжүүлэх үүрэгтэй болно.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2004 ОНЫ 45 ДУГААР ТОГТООЛ “Замын-Үүд”Эдийн засгийн чөлөөт бүсэд ажиллах Мэргэжлийн хяналтын албаны бүтэц, орон тоо
| № | Албан тушаалын нэр | Орон тоо | Тайлбар |
| 1. |
Албаны дарга |
1 |
|
| 2. |
Дэд дарга |
1 |
|
| 3. |
Улсын байцаагч |
13 |
- Эрүүл ахуй халдвар судлалын хяналтын
- Стандарт чанар, батлгаажуулалтын хяналтын
- Мал эмнэлгийн хяналтын
- Ургамал хамгаалал хорио цээрийн хяналтын
- Дэд бүтцийн хяналтын
- Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хяналтын
|
| |
Нийт |
15 |
|
Чөлөөт бүсэд Мэргэжлийн хяналтын албанаас хяналт тавих үндсэн чиглэл
Дэд бүтцийн хяналт:
Чөлөөт бүсийн мастер төлөвлөгөө, хот байгуулалтын баримт бичиг, зураг төслийн хэрэгжилт барилга, байгууламж обьектын дулаан, цахилгаан хангамж, цэвэрлэх байгууламжийн ерөнхий болон нарийвчилсан төлөвлөлт, түүний барилга угсралт, ашиглалт газар олголтын дүрэм журмын хэрэгжилт, гадна тохижилт, зам талбай, ногоон байгууламжийн зураг төслийн хэрэгжилтэд хяналт тавина.
Стандарт чанар баталгаажуулалтын хяналт:
Монгол улсын гишүүнээр элсч нэгдэн орсон олон улсын эрх бүхий байгууллагаас баталж нийтлэг мөрдлөг болгож байгаа болон хоёр талын байгуулсан стандарт чанарын холбогдолтой конвенц, гэрээ, эрх зүйн бусад баримт бичигүүдийн биелэлтэд хяналт тавина.
Эрүүл ахуй халдвар судлалын хяналт:
Чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт олон улсын хөл хориот халдвар өвчин дамжин тархахаас сэргийлэх, эрүүл ахуй халдвар судлалын хяналттай холбогдон гарсан Монгол улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавина.
Мал эмнэлгийн хяналт:
Чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт мал, амьтны олон улсын “А” жагсаалтын өвчин, нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд мэргэжлийн хяналтыг тавина.
Ургамал хамгаалал хорио цээрийн хяналт:
Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг чөлөөт бүсэд нэвтрүүлэх, боловсруулах, дамжин өнгөрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтыг хийж “Ургамал хамгааллын тухай” болон бусад хууль хууль тогтоомж, гэрээ хэлэлцээрийн биелэлтэд хяналт хяналт тавина.
Эрүүл мэндийн хяналтын чиглэлээр
- Хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл, хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдал, эрүүл мэнд, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын эрүүл ахуйн нөхцөл, аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой болон иргэдэд боловсролын үйлчилгээ үзүүлэх явцад учирч болох аливаа эрсдэл, сөрөг нөлөөллийг тодорхойлох, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр судалгаа, дүн шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт гаргаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, мэдээлэл бүртгэлийн сан ажиллуулах
- Хүний эрүүл мэнд, осол аваар, нийтийг хамарсан халдварт өвчин, хордлого, хордлогот халдвар, бүх шатны боловсрол, соёлын байгууллагын үйл ажиллагаа болон холбогдох бусад асуудал, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн аливаа зөрчилтэй асуудлын шалтгаан, нөхцлийг судлан шалгаж, мэргэжлийн дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах
Хүнс хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын чиглэлээр
Зорилго
- Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих хяналтыг төрийн бодлого, олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах, чиглэлийн хяналт, шалгалтын боловсон хүчний мэргэжлийн чадавхийг бэхжүүлэх, мэргэжлийн хяналтын болон хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний салбарын хууль, тогтоомж, үндэсний стандарт, дүрэм, журмыг боловсронгуй болгоход бүх талын дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх.
· Чиг үүрэг
- Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын газар нь мал, эмнэлэг, мал амьтны үржлийн болон ургамал хамгаалал, хорио цээр, таримал ургамлын үр сортын чанарын хяналт, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны чиглэлээр таатай орчныг бий болгох, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бодлогын удирдамжаар хангах, салбарын хяналтын бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулах ажлыг мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо, стратеги, төлөвлөлт, зарчимд нийцүүлэн мөрдөхөд чиглэсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ
Дэд бүтцийн хяналтын чиглэлээр
- Дэд бүтцийн салбарын хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, норм норматив болон хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэр, дэд бүтцийн салбарт хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах
- Барилга, эрчим хүч, шингэрүүлсэн шатдаг хий, авто зам, мэдээлэл холбооны байгууламжийн угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах ажлыг зохион байгуулах
- Дэд бүтцийн салбарын хууль тогтоомж, үндэсний стандарт, дүрэм, журмыг боловсронгуй болгоход бүх талын дэмжлэг үзүүлэх ажлыг зохицуулж, хэрэгжүүлэх
- Барилга, авто зам, өргөх механизм, харилцаа холбоо, эрчим хүч, шингэрүүлсэн шатдаг хий, хэмжил зүй, тээврийн салбарт үүсч болох аливаа эрсдэл, сөрөг нөлөөллийг тодорхойлох, эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр судалгаа, дүн шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт гарган, эрсдлийн удирдлага, зохицуулалтаар хангаж, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх , мэдээлэл бүртгэлийн сан ажиллуулах
- Дэд бүтцийн салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, техник, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, гарсан осол аваар, хэмжүүр, хэмжих хэрэгслийн ашиглалт, баталгаажуулалт болон байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн аливаа зөрчилтэй асуудлын шалтгаан, нөхцлийг судлан шалгаж, мэргэжлийн дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах
- Эрчим хүчний хяналтад хамаардаг тоног төхөөрөмж дээр ажилладаг инженер техникийн ажилтан, ажиллагсадын сургалт болон хууль тогтоомж, дүрэм, журмын мэдлэгийн түвшинд хяналт тавьж, зуухны машинч, даралтат сав, цахилгаан, дулааны тоног төхөөрөмж ажиллуулагч, гагнуурчин болон үл эвдэх аргаар шалгалт хийдэг мэргэжилтний мэдлэг чадварыг шалгаж, эрх олгох ажлыг зохион байгуулах. Дэд бүтцийн салбарын хууль тогтоомж, хяналтын бодлого стандарт, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх, зохицуулан зохион байгуулах, хариуцсан хяналтын салбарын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, удирдлагад бүх талын дэмжлэг үзүүлж, мэргэжлийн зөвлөгөө, мэдээллээр хангах
Байгаль орчны хяналтын чиглэлээр
- Байгаль орчны хамгаалалт, нөхөн сэргээлт, хүрээлэн буй байгаль орчны бохирдолт, газрын харилцаа, геодези зураг зүйн чиглэлийн хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулж ажиллана
"Замын-Үүд"ЭЗЧБ-ийн Мэргэжлийн хяналтын албаны дагаж мөрдөх хуулиуд
- Монгол улсын үндсэн хуль
- "Төрийн хяналт, шалгалтын тухай" хууль
- "Төрийн албаны тухай" хууль
- "Төсвийн байгууллага удирдлага, санхүүжилтийн тухай" хууль
- "Чөлөөт бүсийн тухай" хууль
- "Замын-Үүд"ЭЗЧБүсийн эрх зүйн байдлын тухай хууль
- "Авлгилын тухай "хууль
- "Эрүүл мэндийн тухай" хууль
- "Ариун цэврийн тухай "хууль
- "Стандарчилал, чанарын баталгаажуулалтын тухай" хууль
- "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай" хууль
- "Амьтан, ургамал,тэдгээрийн гаралтай түүхийн эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай" хууль
- "Таримал ургамлынүр, сортын тухай" хууль
- "Ургамал хамгаалалын тухай" хууль
- "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай" хууль
- "Хилийн тухай" хууль
- "Гаалийн тухай" хууль
- "Барилгын тухай" хууль
- "Үндэсний аюулгүй байдлын тухай" хууль
- "Газрын тухай" хууль
- "Газрын төлбөрийн тухай" хууль
- "Байгаль орчныг хамгаалах тухай" хууль
- "Усны тухай" хууль
- "Байгалийн ургамлын тухай" хууль
- "Ховордсон амьтан, ургамал тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай" хууль
- "Химийн хорт бодисоос хамгаалах тухай" хууль
- "Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай" хууль
- "Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдалын тухай" хууль
Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрүүд
А/ УИХ-ын тогтоол
- 1995.12.04-ны 87 дугаар тогтоол - Монгол улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлалын тухай
- 2003.06.20-ны 34 дүгээр тогтоол - "Замын-Үүд"ЭЗЧБ байгуулахтай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
- 2010.06.20-ны 35 дугаар тогтоол - Хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх тухай
- 2004.04.22-ны 17 дугаар тогтоол- "Замын-Үүд"эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай
Б/ Засгийн газрын тогтоол
- 2003.01.22-ны 20 дугаар тогтоол - Хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах журам
- 2003.02.13-ны 37 дугаар тогтоол - Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрэм
- 2010 оны 288 дугаар тогтоол - Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм
- 2005.11.30-ны 238 дугаар тогтоол - Согтууруулах ундааг хураах, шинжилгээ хийх, улсын орлого болгох журам
УМХГ-ын даргын тушаал
- 2006.06.29-ны 325 дугаар тушаал - Мэргэжлийн хяналтын улсын / ахлах/ байцаагчийн эрх олгох, сунгах, түтгэлзүүлэх, хүчингүй болгох журам
- 2003.04.1-ны 118 дугаар тушаал - Бүтээгдэхүүний загвар дээжийг авах, хадгалах, устгах журам
- 2003.05.13-ны 199 дугаар тушаал - Захиргааны журмаар эд зүйлс хураах, улсын орлого болгох, устгах журам
- 2005.09.05-ны 295 дугаар тушаал - Шийтгэвэр, торгуулийн хуудас хэрэглэх журам
- 2005.12.30-ны 488 дугаар тушаал - Барилга байгууламжид эрүүл ахуй халдвар судлалын хяналт хийх заавар
- 2006.03.22-ны 160 дугаар тушаал - Мэргэжлийн хяналтын газрын ажилтнуудаасалбан бичиг үйлдэхэд мөрдөх заавар
- 2006.0501-ний 252 дугаар тушаал - Хил, гүний мэргэжлийн хяналтын дүрэм
- 2006.08.07-ны 370 дугаар тушаал - Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ёс зүйн дүрэм
"Замын-Үүд" ЭЗЧБ-ийн Захирагчийн захирамжаар батлагдсан
- 2008.01.03-ны 01 дүгээр захирамж - "Замын-Үүд ЭЗЧБ-д ажиллах Мэргэжлийн хяналтын албаны дүрэм
Олон улсын байгууллагын дүрэм журамууд
- 2005.05.23-ны WHA58.3 тогтоол - Олон Улсын Эрүүл мэндийн дүрэм
|
|