Захирагчийн мэндчилгээ

 

"Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн
Захирагчийн мэндчилгээ

 

 

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая!

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд 1990 онд шилжсэн цагаас хойш тулгамдаж байгаа асуудлууд өдгөө дан ганц төр засгийн шийдвэрт бус дотоод гадаадын бизнес эрхлэгчид, үндэстэн дамнасан корпораци, олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдын итгэлцэл дээр тулгуурлагдаж буй нь манай улсын эдийн засаг эрүүл хөгжиж байгаагийн нэгэн баталгаа юм. Тиймээс ч бид бүхэн ашигтай байрлал, таатай эдийн засгийн нөхцөл дээр тулгуурласан улс орныхоо өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шинэ боломж, гарцыг чөлөөт бүсийг хөгжүүлэх явдал гэж үздэг.

Бид эдийн засгийн чөлөөт бүсийг амжилттай байгуулж чадсан гадаадын орнуудын туршлагыг өөрийн орны онцлог нөхцөлтэй уялдуулан судалсаны үндсэн дээр эхний ээлжинд орчин үеийн шаардлагыг хангасан дэд бүтцийн байгууламж, шугам сүлжээг байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ төсөл БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 50 сая ам доллар, Монгол Улсын Засгийн газраас 8.8 сая ам долларын хөрөнгө оруулалт хийсэн.

"Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл"-ийн хүрээнд эхний ээлжийн бүтээн байгуулалтаар Замын-Үүд сумын үндсэн дэд бүтэц болох дулаан, цахилгаан, усан хангамж, ариутгах татуургын систем бүрэн шинэчлэгдэхийн зэрэгцээ "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн нийт 900 га талбайн 278.62 га буюу 30.9 хувийг дэд бүтцэд бүрэн  хамруулахаар  2012 оны 04 сараас эхлэн амжилттай хэрэгжиж байна.

Энэхүү төслийн бүтээн байгуулалтын ажил графикт хугацааны дагуу 2014 онд дуусах ба төслийн гүйцэтгэгч "China camc engineering" ХХК-ний удирдлагуудтай зөвшилцөн хугацаанаас өмнө буюу 2013 ондоо тодорхой ажлуудыг дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөн  ажиллаж байна.

"Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсэд хэрэгжиж буй "Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл" амжилттай хэрэгжснээр бүсэд үйл ажиллагаа явуулах дотоод, гадаадын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хөрөнгө оруулагчдад Монгол Улсын "Чөлөөт бүсийн тухай хууль", "Замын-Үүд ЭЗЧБ-ийн эрх зүйн байдлын тухай хууль"-иудад заасны дагуу татварын олон хөнгөлөлт, чөлөөлөлүүдийг эдлэн, бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд таатай орчин нөхцөл бүрдэх юм.

Чөлөөт бүс байгуулах үйл явцын гэрч нь байж бодит төсөл, бодит боломжинд тулгуурлан бидэнтэй хамтран ажиллахаар зориг шулуудсан эрхэм таньд баярлалаа.

 

                                  ЗАХИРАГЧ                           Д.БАТСАЙХАН

 

 

 

 

 

 

 

Gogo.mn-ээс





Цаг тоолол

Статистик

Сүүлийн мэдээ

Normal 0 false false false MicrosoftInternetExplorer4 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.      МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга ...

  БНХАУ-ын Эрээн хотод зохион байгуулагдсан Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны дөрөв дэх удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэн-яармаг 2012 оны 9 дүгээр сарын 10-13-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд чуулга уулзалтанд бүс нутгийн төрийн байгууллагуудаас ...

Сэтгэгдлүүд

Та өнөөдөр сэтгэгдэл үлдээсэн байна. Өдөрт нэг л сэтгэгдэл үлдээх эрхтэй

Санал асуулга     Бусад

Танд манай сайт таалагдаж байна уу? ~ [ Нийт санал: 88 ]

Сүүлийн зургууд

(0)
(0)
(0)
(0)

Мэдээний архив

2011 он. (Нийт мэдээ 2)2012 он. (Нийт мэдээ 5)2013 он. (Нийт мэдээ 1)

Сүүлийн мэдээ

Товч мэдээ

  1. Чөлөөт бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Х.Ганболд болон Чөлөөт бүсүүдийн захирагч нар 2012 оны 4 дүгээр сарын 20-26-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотын Аж Үйлдвэрийн Парк, Бүгд Найрамдах Казакстан улсын "Хоргос" олон улсын хилийн хамтын ажиллагааны төвийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах ажлаар албан ёсны ажлын айлчлал хийж байна.

     

  2. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч мастер төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлж, 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 187 тоот тогтоолоор батлагдлаа.